Yржуулгийн газрын тухай

Манай жимс жимсгэний γржγγлгийн газар болох «Тохойн суулгац» нь залуухан байгууллага юм. Анх 2001 онд Ɵвɵрбайгалын нутаг дэвсгэрт зориулагдсан буриадын селекцийн жимс жимсгэний суулгац материалыг зах зээлд гаргаж ирсэн билээ. Гэвч γнэндээ энэ салбарт 1996 оноос ажиллаж байна.

Үнэн хэрэгтээ, хүн амд зориулж суулгац зарж эхлэхийн тулд эхлээд эх цэцэрлэгт хүрээлэн байгуулж үр жимс ургуулах, цаашлаад энэ цэцэрлэгээс үр авах, залгах, нахиалах, тайрах гээд нахиа авахын тулд урт замыг туулах хэрэгтэй байдаг билээ. Буриадын үржүүлэгчдийнхээ өмнө нь нутагшуулж сорт болгон гаргаж ирсэн бүх зүйлийг бид ургуулдаг. Yγнд: алим -10, чавга-7, үхрийн нүд -15, үхрийн нүд-1, чацаргана -18, интоор-2, алтлаг үхрийн нүд-1, тошлой жимс зэрэг 50 гаруй сорт юм.

Үүнээс гадна олон арван төрлийн жимс жимсгэний ургацыг нутагшуулж чадсан юм. Хагас зэрлэг сортууд дотроос хамгийн алдартай, өвлийн тэсвэртэй нь: «Первенец Бурятии», «Краса Бурятии», «Комсомолец Бурятии», «Слава Бурятии», «Сибирское золото», «Малинка», «Дубровинка», «Ермолоева-23», «Орбита» болон бусад. Мɵн ɵɵрийн γрγжγγлгийн газарт «Уральское наливное», «Заветное» зэрэг сортыг туршиж γзээд ухдулдаанд гаргасан юм. Том хэмжээтэй чавганы жимсний сортуудаас «Оюна», «Находка Бурятии», «Бурятская Юбилейная», «Амтатай», «Краснощекая», «Ваулинская», «Незнакомка» зэргийг онцломоор байна. Алимны модыг хэвтээ байдлаар ургуулдаг бɵгɵɵд дараах сортуудыг дурдъя: «Мечта», «Белый налив», «Слава», «Братчуд», «Соколовское» г.м. Лийрийн хувьд «Тема», «Оленек» (Золушка), «Сибирячка», «Дюймовочка» сортууд байгаа. Одоогоор ɵɵр бγсээс авчирсан том лийрийн суулгацыг хɵрсɵнд суулгаж туршилт явуулж байна.

 

Буриадын селекцид ɵɵрийн чангаазны сорт байхгγй хэдий ч шилмэл сайн тɵрлийн суулгацууд байгаа бɵгɵɵд эдгээрийг нахиа залгах аргаар ургуулж байна. Одоогоор «Гэсэр» хэмээх нэртэй шинэ чангаазны сортыг γржγγлж гаргах ажил явагдаж байна.

Yхрийн нγд жисмгэний хувьд хар (40 хγртэл сорт), цагаан, улаан ба алтлаг сортууд байна. Ɵргɵст ба ɵргɵсгγй гээд хоер тɵрлийн тошлой жимс. Манайд 14 төрлийн бөөрөлзгөнө, хар, хар ба улаан тэс жимс, морин улаагана, барбарис, хар, улаан интоор, чавга-интоорын эрлийз гэх мэт олон зүйл бий. Хот тохижуулах олон тооны гоёл чимэглэлийн ургацыг санал болгох боломж бидэнд байна.

 

Манайд олон арван жилийн турш цэцэрлэгжүүлэлт хийж туршлагжсан салбартаа γнэнч энэ мэргэжлийн бүх нарийн ширийн зүйлийг мэддэг чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг.

Бид залуухан боловч эрчимтэй хөгжиж байгаа компани гэж дахин хэлье. Хувийн эдэлгээний ойролцоогоор 7 га газар бэлэн байгаа бөгөөд үүгээр зогсохгүй тэлсээр байна. Жил бүр бид суулгацын ургацыг хянаж жимс жимсгэний тɵрлγγдийг нэмэгдγγлсээр иржээ. Худалдаанд гарах барааны чанарт нягт анхаарч ажилладаг. Бид зөвхөн 1-р зэргийн суулгацыг борлуулалтанд гаргадаг бɵгɵɵд 2-р зэрэглэлийн суулгацыг дахин тариалж ургуулдаг.

Цэцэрлэгчид бидний тарих материалын чанар болон ɵргɵн сонголтыг сайнаар үнэлэх болно гэж найдаж байна. Бөөний худалдан авалт сонирхож буй хγмγγст тусгай γнийн хуваарьтай болохыг сануулъя. Мөн албан байгууллага, зуслангийн газруудаас хамтарсан захиалга хүлээн авч үйлчилнэ. Харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна.

Шинэ тγнш хамтрагчидтай ажиллахад γргэлж бэлэн байдаг тул ɵɵр бγс нутаг болон улсуудаас хамтрагчидыг урьж байна. Утсаар холбогдоход л хангалттай. Бид заавал хариу ɵгнɵ.

 

Буриадын селекци нь хγйтнийг тэсвэрлэх дэлхийн хамгийн шилдэг сорт юм.

Манайх Буриадын хɵдɵɵ аж ахуйн эрдэм шинжилгээний хγрээлэнгийн зɵвшɵɵрɵлтэй бɵгɵɵд Сортын нийцэлийн болоод хорио цээрийн гэрчилгээтэйгээр ажлаа явуулдаг.

 

18:19 17.09.2020
1778