Yржγγлгийн газрын тухай

Манай үржүүлгийн газар нь Буриад Улсын төв хэсэгт буюу эрс тэс уур амьсгалтай, ɵвɵлдɵɵ янгинам хүйтэн бɵгɵɵд цас багатай, дулааны хэм нь хаврын эхний саруудад огцом хэлбэлзэлэж байдаг газар нутагт байрладаг юм. Энэ хугацаанд жимсний мод ихэвчлэн наранд түлэгдэж гэмтдэг. Хγйтэн улирал урт хугацаанд γргэлжилдэг тул жилийн дундаж хэмийн γзγγлэлт хасах дγнтэй юм.

Цас багатай бɵгɵɵд хүйтэн, урт өвөл байдаг учраас хɵрс болон хөрсний ус гүнзгий хөлддөг. Хөрс тариалангийн давхаргын гүнд зөвхөн 4-р сарын гуравдугаар арав хоногт гэснэ. Зун нь богино, халуун, эхний хагас нь ихэвчлэн хуурай байдаг. Жаваргγй γе ердөө 85-102 хоног үргэлжилдэг.

Манай бүс нутаг цэцэрлэгжүүлэлт хийхэд тохиромж муутай,  олон сул талуудтай болохыг дээр заасан билээ. Тиймээс зɵвхɵн Буриадаас гадна Өвөрбайгалийн хязгаар болон Монголд , Буриадын γр суулгац тарихыг илүүд үздэг. Эдгээр нь өвлийн улиралд хамгийн тэсвэртэй бɵгɵɵд ганд тэсвэртэй байдаг. Түүгээр ч барахгүй буриадын үржүүлэгчид хагас зууны туршид маш олон тɵрлийн сортыг бий болгосон тγγхтэй юм. Маш ɵргɵн сонголттой гэж хэлхэд буруудахгγй.

Буриадын γржγγлэгчдийн гаргасан жимс, жимсгэний ургацын сортууд дэлхийн хамгийн хγйтэнд тэсвэртэй сорт юм!

Манай "Тохойн суулгац" үржүүлгийн газар нь голчлон Буриадын селекцийн суулгацыг тарьж ургуулдаг. Бусад ɵɵр бγс нутгаас авчирсан суулгацын ургалт  15-20% бɵгɵɵд эхлээд өөрсдийн тариалангийн талбай дээр туршиж үзсэний дараа тариалах чиглэлээр ажилладаг юм.

4735